Юнайтед Ворлд агентлаг үүсгэн байгуулагдсан 15 жилийнхээ ойг тохиолдуулан 2024 оноос эхлэн өөрийн нэрэмжит “UW Scholarship” тэтгэлэгт хөтөлбөрийг уламжлал болгон хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай байгууллага одоогоор албан ёсны 10 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба нэрэмжит тэтгэлэгийнхээ хүрээнд хөтөлбөр тус бүрт 25%-100% тэтгэлийг жил болгон сонгон шалгаруулалтаар олгож байна.
“UW Scholarship” тэтгэлэг нь манай байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийгөө нээх, Монгол орноо таниулах, өөрийгөө хөгжүүлэх, хөгжингүй орноос туршлага хуримтлуулах хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуустаа олгож буй санхүү болон соёлын дэмжлэг юм ба боловсрол болон соёлын гүүр болохоор түүчээлэгч залуусыг дэмжиж, тэдэнд өөрийгөө нээх боломжийг олгоход чиглэж байна.
2024-2025 оны Амжилт
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 онд нийт 5 хөтөлбөрт материал илгээсэн оролцогчдоос сонгон 25%-аас 100% хүртэлх тэтгэлгийг олгоод байна.
Юнайтед Ворлд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан цаашид жил болгон олон олон залууст олон улсын боловсрол, соёл солилцооны боломжийг хүргэхийг зорьж байгаа билээ.
"UW Scholarship" хөтөлбөрийг сонирхон, тэтгэлэгийн шалгаруулалтад оролцож материал илгээхийг хүсвэл, зарлагдсан хугацаанд дараах материалуудыг бэлтгэж, заагдсан цахим хаягаар илгээнэ үү: