АНУ-д хүүхдийн зусланд туслах багшаар ажиллаж туршлага солилцох хөтөлбөр нь 18-28 насны залуучуудад зуны улиралд 2-4 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор ажиллаж Америкийн түүх, соёлтой танилцах, бусад орны хөтөлбөрт оролцогчидтой туршлага солилцох, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц ажлын туршлага хуримтлуулах боломжийг олгодгоороо онцлогтой. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг Соёлын солилцооны хөтөлбөрийн нэг бөгөөд Төрийн депертаментаас зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан олон орны залууст хүрч чаддаг.
Хөтөлбөр тухайн зуслангийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч 5 сарын 1-30 хооронд эхлэж 8 сарын 18-30 гэхэд дуусдаг. Ажлын байр нь АНУ-н 40 гаруй мужуудад ихэвчлэн хотоосоо бага зэрэг зайтай зуслангийн томоохоон цогцолборт байх ба олон төрлийн хүүхдэд зориулсан гадаах болон байгууламж дотрох үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт оролцохын тулд заавал ажлын туршлагатай байх шаардлагагүй, харин шинэ зүйл туршиж сурч мэдье, өөрийн хэвшсэн амьдралын хэв маягаа өөрчилж үзье гэсэн эрмэлзэлтэй байх нь хамгийн чухал.
ТАВИГДАХ ШААРДЛАГУУД:
-Хүүхдэд хайртай, хариуцлагатай байх
-Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
-18-28 насны байх
-Аливаа гэмт хэрэгт холбогдож байсан түүхгүй байх
-Хүүхэдтэй ажиллаж байсан бол давуу тал болно.
Долоо хоногт зуслангийн хуваариас хамааран ажиллах цаг харилцан адилгүй байдаг бөгөөд дундажаар 35-50 цаг ажиллана. Өдрийн зуслан, хоногийн зуслан гэх мэт өөр өөр сонголттой байдаг. Зуслангийн зүгээс байр, хоолыг даадаг учраас цалин хөлсний хувьд тухайн байгууллагын онцлогоос хамаарч оролцогчийн гаргасан зардал нөхөгдөхүйц байхаар тооцоологдсан байна. Зардалаа нөхөх эсэх нь оролцогчоос өөрөөс нь ихээхэн хамаардаг ч энэ хөтөлбөрийн гол зорилго нь мөнгө олох биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ:
-Цалинтай
-Албан ёсны ажиллах эрхтэй
-Эрүүл мэндийн даатгалтай
-Баталгаат ажлын байр
-Туршлага солилцох боломж
-Байр хоол нь цаанаасаа
ХӨТӨЛБӨРИЙН ҮЕ ШАТ
Бүртгүүлэхдээ англи хэлний мэдлэгээ шалгуулна. Тэнцсэн тохиолдолд гэрээ хийж, бүртгэл үүсгэн хөгжүүлэлт эхэлнэ. Манай байгууллага дээр бүх шатны ярилцлаганд бэлтгэдэг бөгөөд бэлтгэл бүртгүүлсэн цагаас эхлэнэ. Оролцогч нь эхний шатны ярилцлагандаа тэнцээд шууд ажлын сонголтоо хийж эхлэнэ. Ажил олгогч зуслан 2-р шатны буюу ажлын ярилцлага авах хугацааг товлоно. Ярилцлагад тэнцэж ажлын санал ирсэн даруйд визний хураамж болох 185 ам.долларыг төлж визээ мэдүүлнэ. Боломжит хамгийн ойр визний цагийг манай зүгээс захиалж бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Виз ажлын 2-3 өдөрт гардаг ба визээ аваад онгоцны билетээ ирж буцах 2 талдаа захиална, захиалга хийхэд нь манай байгууллагаас зөвлөгөө өгч, мөн хамтран ажилладаг билетийн кассуудаас үнийн санал авч хамгийн боломжит хувилбарыг санал болгоно.
Хөтөлбөрт хамрагдаж буй оролцогчиддоо явахын өмнөх Pre-Departure Orientation-д хамруулна, энэ үеээр өмнө нь энэ хөтөлбөрт оролцоод ирсэн оролцогчид туршлагаасаа хуваалцана. Ингээд 05/01- оос эхлээд АНУ-руу нисч эхэлдэг. Хэрхэн ажил олгогч зусланруугаа очих зааварчилгаа Ажлын санал дээр нь дэлгэрэнгүй ирдэг ба ихэнхи зуслан тосч авдаг үйлчилгээтэй.
Ажил дууссаны дараа 7-30 хоног аялах эрхтэй байдаг бөгөөд үүнийгээ бүрэн ашиглан амарч зугаалах эсвэл ажлаа дуусаад шууд буцаж ирэх нь хувь хүн, оролцогчийн өөрийн сонголт болдог.
БҮРДҮҮЛЭХ МАТEРИАЛЫН ЖАГСААЛТ
-Зураг (5x5 хэмжээтэй хэвлэмэл болон файл хэлбэрээр )
-Бүртгэлийн хураамж 500 ам.доллар
-Гадаад пасспорт
-Сургуулийн эсвэл ажлын байрны тодорхойлолт (англи хэл дээр)
-Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тодорхойлолт (англи хэл дээр)