Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хөтөлбөрийн оролцогчдод орчин үеийн хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны менежмент болон Америкийн хоолны соёлыг танилцуулахад чиглэнэ.
Дадлагажигчид нь Ахлах тогоочийн удирдлага дор ажиллах бөгөөд хоол бэлтгэх анхан шатны дамжлагаас эхлэн хоол олголт, шинэ хоолны цэс бүтээх, хүнсний аюулгүй байдлын стандарт гэх мэт гал тогооны үйл ажиллагаанд гар бие оролцоно. Мөн гал тогооны өөр өөр хэсгүүдэд сэлгэн ажиллах замаар олон талт туршлага хуримтлуулна.
Үргэлжлэх хугацаа: 12-18 сар
Байршил: АНУ-ын аялал жуулчлалын бүсэд байрлах 4-5 одтой зочид буудал, тансаг зэрэглэлийн ресторанууд.
Коллеж, их, дээд сургууль төгссөн эсвэл төгсөх гэж буй оюутан байх
28-с доош настай байх
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
Хэрэв дөнгөж сургууль төгссөн бол төгсөөд 12 сараас хэтрээгүй байх
Ажилладаг бол хамгийн багадаа мэргэжлээрээ 3-5 жил ажилласан байх