WAT Ажиллах, аялах оюутны хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас  зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан  дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг соёл солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 3 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор ажиллаж бусад улсын соёл иргэншлээс суралцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлын туршлага хуримтлуулах, бие даах чадвараа дээшлүүлэх зэрэг олон боломжийг  олгодгоороо онцлогтой.

 

  1. 18-24 настай
  2. Их дээд сургуульд идэвхтэй суралцаж буй өдрийн ангийн оюутан
  3. Англи хэлний дунд буюу түүнээс дээш мэдлэгтэй
  4. Голч оноо 2.7+ дээш
  5. Хариуцлагатай, хөтөлбөрт хамрагдах чин хүсэлтэй байх
  1. Америкийн соёл, амьдралын хэв маягтай танилцах
  2. Ажил, амьдралын туршлага хуримтлуулах
  3. Англи хэлний ярианы ур чадвараа хөгжүүлэх
  4. Бие дааж амьдрах ухаанд суралцах
  5. АНУ-ын алдартай хотууд, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
 
 
 
Хөтөлбөр 06/01-аас эхлэж 09/01-д дуусдаг, үүнээс хойш 7-21 хоног аялах хугацаа өгдөг. Ажлын байр нь ихэвчлэн аялал жуулчлал хөгжсөн жижиг хотуудаар байх бөгөөд аюулгүй байдал хангагдсан бүс нутгуудад тусгайлсан мэргэжил шаардахгүй үйлчилгээний ажлууд байдаг.
 
Үүнд:
-Тоглоомын болон усан парк
-Хүнсний болон барааны дэлгүүрүүд
-Зоогийн газрууд, түргэн хоолны сүлжээ
-Зочид буудлууд
-Амралтын газрууд хамрагдана.
 
Хөтөлбөрийн нийт зардал 4500ам доллар орчим болдог. Эрт бүртгүүлэх тусам хувьсах зардалууд хамгийн бага гардаг.  Зардалаа нөхөх эсэх нь оролцогчоос өөрөөс нь ихээхэн хамаардаг ч энэ хөтөлбөрийн гол зорилго нь мөнгө олох биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
АНУ-ын хөдөлмөрийн хуулиар 7 хоногт дунджаар 32-40 цаг ажилладаг. Амьдрах байрыг ихэвчлэн ажил олгогч хариуцдаг ба ажил олгогчоос шалтгаалан байрны төлбөр харилцан адилгүй байна.
 
  1. Зочид буудал, Амралтын газар – Цэвэрлэгээний ажилтан, угаалгын ажилтан, гадна тохижилт, зөөгч, бариста, тогооч гэх мэт
  2. Парк – Касс, эргийн хамгаалагч, гадна тохижилтын ажил, тоглоом хариуцагч гэх мэт
  3. Зоогийн газрууд – Зөөгч, хоол бэлтгэгч, тогооч, угтагч, аяга таваг угаагч, зөөгчийн туслах гэх мэт
  4. Хүнсний болон барааны дэлгүүр- Касс, бараа өрөгч, худалдааны зөвлөх
  5. Түргэн хоолны сүлжээ- багийн гишүүн