AU Pair Хүүхэд асрагчаар ажиллах хөтөлбөр

 

 

Энэхүү хөтөлбөр нь хүүхдэд хайртай, соёлд суралцах хүсэлтэй залууст зориулсан АНУ-ын Төрийн департаментын соёлын солилцооны хөтөлбөр юм. Оролцогчид АНУ-ын гэр бүлд  амьдарч, хүүхдүүдийг нь асрахын зэрэгцээ Америк айл тэдгээрийн соёлтой танилцах боломжтой. 

Оролцогч нь долоо хоногт тодорхой цагаар гэр бүлийн хүүхдүүдийг асрах, хичээлд нь хүргэж өгөх, хамт тоглох үүрэг хүлээх бөгөөд байр, хоол болон долоо хоногийн цалингаар хангагддаг. 

Үргэлжлэх хугацаа: 12-18 сар

Байршил: АНУ-ын бүх муж дахь шаардлага хангасан Америк гэр бүлүүд.

 

 

 

• 18-27 настай байх

• Жолооны үнэмлэхтэй байх

• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

• Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх

• 0-2 насны хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай байх

• Муу зуршилгүй байх

 


• Соёлын солилцоо: Америк гэр бүлийн нэг гишүүн болж амьдарснаар тухайн орны соёл, ёс заншил, баярын уламжлалтай танилцах.

• Зардал бага: Хүлээж авах гэр бүл 2 талын нислэгийн тийз, байр, хоолоор хангана. Үүн дээр нэмээд долоо хоног бүр цалин авна.

• Аялал: Хөтөлбөрөө амжилттай дуусгасны дараа АНУ-аар аялах нэмэлт 30 хоногийн эрх авдаг бөгөөд энэ хугацаанд мөрөөдлийн хотуудаараа аялах боломжтой.