АНУ-д зуслангийн багшаар ажиллана гэдэг нь маш том боломж, олон сайхан гарцуудыг надад нээж өгсөн . Өмнө нь оюутан байхдаа "Найрамдалын эрдэнэс" зусланд ажиллаж байсан туршлагатай байсан. Гэсэн хэдий ч гадны оронд багшаар ажиллана гэдэг нь маш олон зүйл шинээр сурч, хувь хүнээ хөгжүүлж, ажлын туршлага хуримтлуулах, хүрээллээ тэлэх, бусад улсын соёлоос суралцах гэсэн олон хүсэл зорилгыг минь биелүүлж өгсөн. Миний хувьд АНУ-н хамгийн халуун хэсэг болох Техас мужийн Бандера хотын Кэмп ОТХ д 3 сарын турш амжилттайгаар ажилласан. https://campotx.com/

 

Монгол дахь агентлаг маань бичиг цаасны ажил, бүх шатны ажлын ярилцлаганы бэлтгэл, тухайн зуслангийн судалгаан дээр маш сайн тусалсан. Мэдээж миний талаас хийх ёстой бүх зүйлсээ цаг тухайд нь хариуцлагатайгаар хийсэн. Хичээл зүтгэлийнхээ хариуд хамгийн эхний ажлын ярилцлагадаа шууд тэнцэж, хүссэн зусландаа ажиллах болсондоо өөрөөрөө ч бахархсан. United World-н явсан хойно ч эргэх холбоотой байж, тулгамдсан эргэлзсэн бүхэнд зөвлөгөө өгдөг байсан нь өндөр сэтгэгдэл үлдээсэн. Хүүхдийн зусланд тэр дундаа АНУ-д ажиллах сонирхолтой байвал заавал энэ хөтөлбөрт хамрагдаарай гэж зөвлөж байна.

    Буцах