Сайн байцгаана уу, Би 2021 онд Work and Travel хөтөлбөрөөр АНУ-д очиж зуны 3 сарын турш ажиллаж амьдраад ирсэн.  2020 оны цар тахлын дараа хөтөлбөр цуцлагдах вий гэдэг айдас байсан ч оролдоод үзэхээр шийдсэн энэ зөв болсон. Бүртгүүлэхдээ маш олон зүйлд санаа зовинож байсан болоюч агентлаг маань маш хариуцлагатай байж бүхий л цаг мөчид тусалж байсан нь үнэхээр их таалагдсан. Ажлаа сонгох , ярилцлагадаа бэлдэх гэх мэт тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар цаг алдалгүй тусалж зөвлөгөө өгдөг, АНУ-д очоод тулгарч болох эрсдэл асуудлын талаар явахаас өмнө маш тодорхой заавар зөвлөгөөг өгч байсны дээр АНУ-д очсоны дараа үргэлж холбоотой байсанд нь маш их талархалтай байдаг. Явах гэж сонирхож төлөвлөж буй бүх оюутнууддаа хэлэхэд заавал явж үзэх хөтөлбөр бөгөөд олон зүйлийн үүд хаалгыг нээж өгнө шүү гэж хэлмээр байна.

    Буцах