Сайн байцгаана уу. Намайг Саранцацрал гэдэг би Work and Travel  2021 оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан Америкийн Нэгдсэн Улсад 3 сар ажиллаад аялаад ирсэн. Хамгийн  анх хөтөлбөртөө бүртгүүлчхээд явна гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаагүй. Харин агентлагийнхан маань бүх талаар дэмжиж тусалж, урам зориг өгч чадна гэдэг итгэлийг өгсний үр дүнд  ажлын ярилцлага болон элчингийн ярилцлагадаа тэнцэж амжилттай АНУ-ыг зорьсон. Ажил олгогч маань маш халуун дотноор хүлээн авч зуны туршид анхаарал тавьж тусалж дэмжиж байсан. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар маш олон боломжуудыг бий болгож өгсөн. Монгол болон гадаад олон найзуудтай болж, хуримтлал үүсгэж чадсан. Бүртгүүлээд нэг их удаагүй байхад агентлагийнхан маань хүслийн жагсаалт гаргуулан Америкт очоод юу хийхийг хүсэж байгааг маань бичүүлж байсан. Бичиж байхад хол юм шиг санагдаж байсан жагсаалтаа бүгдийг нь ирэхээсээ өмнө биелүүлж Чикаго хотоор аялаад ирсэн. Энэ зун миний хувьд хэзээ ч мартахааргүй дурсамжтай хамгийн үр бүтээлтэй ихийг сурч мэдсэн зуны амралт байлаа. Хөтөлбөрт бүртгүүлсэн цагаас хөтөлбөр дууссан дуустал тусалж дэмжиж, халамжилдаг агентлагтаа маш их баярлалаа.

    Буцах