АНУ-д ажиллах, аялах хөтөлбөр (Work and Travel USA)

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас  зөвшөөрөгдсөн тусгай эрх бүхий байгууллагуудаар дамжуулан  дэлхийн олон улсад хэрэгжүүлдэг соёл солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь их дээд сургуулийн оюутнуудад зуны амралтаараа 3 сарын хугацаанд АНУ-д хууль ёсоор ажиллаж бусад улсын соёл иргэншлээс суралцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, ажлын туршлага хуримтлуулах, бие даах чадвараа дээшлүүлэх зэрэг олон боломжийг  олгодгоороо онцлогтой.

 

  1. 18-24 настай
  2. Их дээд сургуульд бакалаврын түвшинд идэвхтэй суралцаж буй, өдрийн ангийн оюутан
  3. Англи хэлний дунд буюу түүнээс дээш мэдлэгтэй
  4. Голч оноо сайтай, хариуцлагатай оюутан байх
  1. Америкийн соёл, амьдралын хэв маягтай танилцах
  2. Ажил, амьдралын туршлага хуримтлуулах
  3. Англи хэлний ярианы чадвараа хөгжүүлэх
  4. Бие дааж амьдрах ухаанд суралцах
  5. АНУ-ын алдартай хотууд, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах боломжтой.
 
 
 
Хөтөлбөр 06/01-аас эхлэж 09/01-д дуусдаг, үүнээс хойш 7-14 хоног аялах хугацаа өгдөг. Ажлын байр нь ихэвчлэн аялал жуулчлал хөгжсөн бүс нутаг, жижиг хотуудаар байх бөгөөд аюулгүй байдал хангагдсан бүс нутгуудад тусгайлсан мэргэжил шаардахгүй үйлчилгээний ажлууд байдаг.
 
Үүнд:
-Тоглоомын болон усан парк
-Хүнсний болон барааны дэлгүүрүүд
-Зоогийн газрууд, түргэн хоолны сүлжээ
-Зочид буудлууд
-Амралтын газрууд хамрагдана.
 
АНУ-ын хөдөлмөрийн хуулиар 7 хоногт дунджаар 30-40 цаг ажилладаг. Амьдрах байрыг ихэвчлэн ажил олгогч хариуцдаг ба ажил олгогчоос шалтгаалан байрны төлбөр харилцан адилгүй байдаг.
 
  1. Зочид буудал, Амралтын баазууд – Цэвэрлэгээний ажилтан, тохижилт, зөөгч, бариста, тогооч г.м.
  2. Парк – Касс, бэхэлгээ шалгагч, гадна тохижилтын ажил, тоглоом хариуцагч г.м.
  3. Зоогийн газрууд – Зөөгч, хоол бэлтгэгч, тогооч, угтагч, үйлчилгээний ажлууд г.м.
  4. Дэлгүүрүүд – Үйлчилгээний ажилтан, бараа өрлөгийн ажилтан, кассчин, зааварлагч г.м.